Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 12:16-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Хүч чадал хийгээд мэргэн ухаан Түүнтэй хамт бөгөөдтөөрөлдөгч хийгээд төөрөлдүүлэгч нь Түүнд харьяалагддаг юм.

17. Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж,шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.

18. Тэрээр хаадын хүлээсүүдийг сулладаг бөгөөдтэдний ууцыг бүсээр бүсэлдэг.

19. Тэрээр тахилч нарыг хөл нүцгэн явуулж,хүчирхэг хүмүүсийг ч хөмөрдөг.

20. Тэрээр итгэлт хүмүүсийн хэлэх үгсийг үгүй болгож,ахмадуудын гярхай ухааныг ч зайлуулдаг.

21. Тэрээр язгууртнууд дээр жигшүүрийг асгаж,хүчтэнүүдийн бүсийг сулруулдаг аж.

22. Тэрээр харанхуйгаас гүн зүйлсийг илчилж,гүн харанхуйг гэрэлд авчирдаг аж.

23. Тэрээр үндэстнүүдийг агуу болгодог бөгөөддараа нь тэднийг устгадаг.Тэрээр үндэстнүүдийг тархаадаг бөгөөддараа нь тэднийг авч явдаг.

24. Тэрээр нутгийн ард олны тэргүүнүүдийн ухааныг үгүй болгодог бөгөөдзамгүй цөлд тэднийг тэнүүчлүүлдэг.

25. Тэд гэрэлгүй харанхуйд тэмтчин явдаг бөгөөдТэр тэднийг согтуу хүн мэт гуйвуулдаг аж.

бүрэн бүлгийг уншина уу Иов 12