Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 12:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгэхэд Иов хариулан—

2. Та нар үнэхээр хүмүүс бөгөөдта нартай хамт мэргэн ухаан мөхөх болно!

3. Надад ч бас та нарын адил оюун ухаан бий.Та нараас дутах юм надад үгүй.Энэ мэтийг хэн мэддэггүй юм бэ?

4. Бурханыг дуудаж, Түүнээс хариу авсан нэгэн болох бинайз нөхдийнхөө доог тохуу юм.Зөв шударга, гэм зэмгүй нь ч доог тохуу юм.

5. Тайван байгчид гай зовлонг хөл нь халтирдаг хүмүүст бэлтгэгдсэн хэмээн тохуурхдаг билээ.

6. Сүйтгэгчдийн майхнууд хөгжин цэцэглэдэг бөгөөдөөрсдөд нь хүчийг авчирдаг Бурханыг өдөөн хатгагчид аюулгүй байдаг.

7. Харин одоо араатан амьтдаас асуу, тэд чамд сургаг.Мөн тэнгэрийн шувуудаас асуу, тэд чамд хэлж өгөг.

8. Эсвэл газар дэлхийтэй ярилцаж,тэрээр чамд сургаг.Далайн загас чамд тунхаглаг.

9. ЭЗЭНий мутар үүнийг хийсэн гэдгийгэдгээр бүгдийн дунд хэн мэддэггүй юм бэ?

10. Түүний мутарт алив амьд бүхний амь хийгээдбүх хүн төрөлхтний амьсгал байдаг.

11. Ам хоолоо амталдгийн адил чих үгийг нягталдаг бус уу?

12. Мэргэн ухаан ахмад настангуудтай байдаг бөгөөдурт удаан амьдрал бол ухаарал юм.

бүрэн бүлгийг уншина уу Иов 12