Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 11:5-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Харин Бурхан ярьж,чиний эсрэг Өөрийн уруулыг нээж,

6. чамд мэргэн ухааны нууцуудыг үзүүлдэг ч болоосой!Учир нь жинхэнэ мэргэн ухаан хоёр талтай юм.Тэгвэл Бурхан чиний гэм буруугийн нэг хэсгийг мартдаг болохыг мэдтүгэй.

7. Чи судалснаараа Бурханы гүнийг олж чадах уу?Эсвэл чи Төгс Хүчит Нэгэний хязгаарыг олж чадах уу?

8. Тэдгээр нь тэнгэрээс ч өндөр.Чи юу хийж чадах юм бэ?Тэдгээр нь Үхэгсдийн орноос ч гүн.Чи юу мэдэж чадах юм бэ?

9. Түүний хэмжээс газар дэлхийгээс ч урт,далайгаас ч өргөн юм.

10. Хэрэв Тэрээр өнгөрөн явж,хорьж, эсвэл чуулганыг дуудвалхэн Түүнийг хориглож чадах юм бэ?

11. Тэрээр хуурамч хүмүүсийг таньж,гэм бурууг хардаг бөгөөдтүүнд санаа тавихгүй гэж үү?

бүрэн бүлгийг уншина уу Иов 11