Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 11:2-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Олон үг хариулагдалгүй урсаж,чалчаа хүн зөвтгөгдөх ёстой юу?

3. Чиний бардам үгс хүмүүсийг дуугүй болгох ёстой юу?Чи хэнд ч зэмлүүлэлгүйгээр тохуурхах ёстой юу?

4. Учир нь чи “Миний сургаал бол цэвэр бөгөөдби та нарын нүдэнд гэмгүй билээ” гэж хэлсэн юм.

5. Харин Бурхан ярьж,чиний эсрэг Өөрийн уруулыг нээж,

6. чамд мэргэн ухааны нууцуудыг үзүүлдэг ч болоосой!Учир нь жинхэнэ мэргэн ухаан хоёр талтай юм.Тэгвэл Бурхан чиний гэм буруугийн нэг хэсгийг мартдаг болохыг мэдтүгэй.

7. Чи судалснаараа Бурханы гүнийг олж чадах уу?Эсвэл чи Төгс Хүчит Нэгэний хязгаарыг олж чадах уу?

8. Тэдгээр нь тэнгэрээс ч өндөр.Чи юу хийж чадах юм бэ?Тэдгээр нь Үхэгсдийн орноос ч гүн.Чи юу мэдэж чадах юм бэ?

9. Түүний хэмжээс газар дэлхийгээс ч урт,далайгаас ч өргөн юм.

10. Хэрэв Тэрээр өнгөрөн явж,хорьж, эсвэл чуулганыг дуудвалхэн Түүнийг хориглож чадах юм бэ?

11. Тэрээр хуурамч хүмүүсийг таньж,гэм бурууг хардаг бөгөөдтүүнд санаа тавихгүй гэж үү?

12. Учир нь хоосон хүн ухаанаар дутмаг бөгөөдхүн илжигний дудран мэт төрдөг юм.

13. Хэрэв чи зүрхээ зөв удирдаж,гараа Түүн уруу сунгаж,

бүрэн бүлгийг уншина уу Иов 11