Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 11:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь наамат хүн Зофар хариулан,—

2. Олон үг хариулагдалгүй урсаж,чалчаа хүн зөвтгөгдөх ёстой юу?

3. Чиний бардам үгс хүмүүсийг дуугүй болгох ёстой юу?Чи хэнд ч зэмлүүлэлгүйгээр тохуурхах ёстой юу?

4. Учир нь чи “Миний сургаал бол цэвэр бөгөөдби та нарын нүдэнд гэмгүй билээ” гэж хэлсэн юм.

5. Харин Бурхан ярьж,чиний эсрэг Өөрийн уруулыг нээж,

6. чамд мэргэн ухааны нууцуудыг үзүүлдэг ч болоосой!Учир нь жинхэнэ мэргэн ухаан хоёр талтай юм.Тэгвэл Бурхан чиний гэм буруугийн нэг хэсгийг мартдаг болохыг мэдтүгэй.

7. Чи судалснаараа Бурханы гүнийг олж чадах уу?Эсвэл чи Төгс Хүчит Нэгэний хязгаарыг олж чадах уу?

8. Тэдгээр нь тэнгэрээс ч өндөр.Чи юу хийж чадах юм бэ?Тэдгээр нь Үхэгсдийн орноос ч гүн.Чи юу мэдэж чадах юм бэ?

бүрэн бүлгийг уншина уу Иов 11