Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 10:8-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Таны мутар надад хэлбэр дүрс оруулж,намайг бүхэлд нь бүтээсэн байтал Та намайг устгах байсан гэж үү?

9. Та намайг шавар мэт бүтээснээ одоо санаач.Та намайг буцаагаад шороо болгох байсан гэж үү?

10. Та намайг сүү шиг цутгаж,бяслаг шиг бүрэлдүүлж,

11. намайг арьс ба махаар хучиж,яс болон шөрмөсөөр хамтад нь холбоогүй гэж үү?

12. Та надад амьдрал болон хайр энэрлийг бэлэглэсэн билээ.Таны халамж сүнсийг минь хамгаалсан билээ.

13. Гэтэл эдгээр зүйлсийг Та Өөрийн зүрхэнд хадгалжээ.Тэр зүйл Таны дотор байгааг би мэднэ.

14. Хэрэв би нүгэл үйлддэг бол,тэгвэл Та намайг ажиглан харж,миний гэм буруугаас намайг ангижруулахгүй байх байсан.

15. Хэрэв би хорон муу бол би золгүй еэ!Хэрэв би шударга зөв бол толгойгоо өндийлгөж зүрхлэдэггүй,ичгүүрээр дүүрсэн, зовлонгоо харсан, би.

16. Дээш өндийлгөсөн аваас Та намайг арслан шиг агнах байсан.Дахин Та Өөрийн хүч чадлыг миний эсрэг харуулах байсан.

17. Та Өөрийн гэрч нарыг миний эсрэг сэргээж,над уруу хандсан Өөрийн уураа ихэсгэдэг.Зовлон зүдгүүрийн цаана зовлон зүдгүүр л надтай хамт байна.

18. Тэгвэл юунд Та намайг хэвлийгээс гаргасан юм бэ?Би үхэж, хэний ч нүд намайг хараагүй байх нь яав даа!

19. Би огт байгаагүй мэтхэвлийгээс булш уруу оруулагдсан байх байсан.

20. Би удаан амьдарна гэж үү?Намайг орхиоч, би түр ч болов сэргэхсэн,

бүрэн бүлгийг уншина уу Иов 10