Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иов 10:16-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Дээш өндийлгөсөн аваас Та намайг арслан шиг агнах байсан.Дахин Та Өөрийн хүч чадлыг миний эсрэг харуулах байсан.

17. Та Өөрийн гэрч нарыг миний эсрэг сэргээж,над уруу хандсан Өөрийн уураа ихэсгэдэг.Зовлон зүдгүүрийн цаана зовлон зүдгүүр л надтай хамт байна.

18. Тэгвэл юунд Та намайг хэвлийгээс гаргасан юм бэ?Би үхэж, хэний ч нүд намайг хараагүй байх нь яав даа!

19. Би огт байгаагүй мэтхэвлийгээс булш уруу оруулагдсан байх байсан.

20. Би удаан амьдарна гэж үү?Намайг орхиоч, би түр ч болов сэргэхсэн,

21. харанхуйн болон гүн сүүдрийн орон уруу явахаасаа өмнө.Би буцаж ирэхгүй билээ.

22. Тэр нь харанхуй мэт түнэр харанхуй болон эмх цэгцгүй гүн сүүдрийн орон бөгөөдхаранхуй мэт гэрэлтдэг билээ гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иов 10