Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 8:6-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

6. Тэд хотоос холдтол бид зугтах бөгөөд тэд бидний араас нэхэн гарч, дотроо “Израильчууд урьдын адил биднээс зугтаж байна” гэж бодох болно.

7. Та нар нуувчаасаа гаран, хотыг эзэл. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН хотыг та нарын гарт өгөх болно.

8. Та нар хотыг эзэлснийхээ дараа хотод гал тавь. Та нар ЭЗЭНий тушаалын дагуу үүнийг үйлд. Анхаарагтун, би та нарт тушаасан билээ гэв.

9. Ийнхүү Иошуа тэднийг явуулсанд тэд Бетел ба Аин хооронд, Аин баруун талд очин бүгэцгээв. Харин Иошуа тэр шөнийг ард олны дунд өнгөрөөв.

10. Иошуа өглөө эртлэн босож, эрчүүдээ дуудан цуглуулаад, Израилийн ахмадуудын хамтаар өөрөө ард олноо тэргүүлээд, Аи уруу явав.

11. Түүнтэй хамт байсан цэргийн бүх эрчүүд явж, дөхөн ойртож хотын өмнө талд нь хүрч ирээд, Аин хойд талд бэхлэн буув. Аи болон тэдний хооронд нэгэн хөндий байв.

12. Тэгээд Иошуа таван мянга орчим эрчүүдийг авч, тэднийг хотын баруун талд, Бетел болон Аин хооронд бүгүүлэв.

13. Ийнхүү хүмүүс байраа эзлэн, хотын хойд талд бүх цэргүүд байсан ба хотын баруун талд ард талын хамгаалалт байрлав. Иошуа тэр шөнийг өнөөх хөндийн дунд өнгөрөөлөө.

14. Аин хаан үүнийг хармагц хотын эрчүүд яаран, эрт босож, Израилийг угтан дайтахаар цөл талын урд байх өмнө нь товлосон газар уруу хөдлөв. Гэвч хотын ар талд өөрийг нь отож байгаа хүмүүс буйг тэр мэдсэнгүй.

15. Иошуа болон бүх израильчууд тэдэнд цохигдсон мэт дүр үзүүлж, цөлийн замаар зугтаалаа.

16. Хотод байсан бүх хүмүүс израильчуудыг мөшгөн хөөхөөр дуудагдаж, тэд Иошуаг хөөсөөр хотоос алслагдав.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 8