Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 8:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ингээд ЭЗЭН Иошуад—Бүү ай. Бүү зориг мох. Цэргийн бүх эрчүүдийг авч яван, Аи уруу довтол. Хар, Би Аин хааныг түүний ард олон, хот, мөн газар нутгийг нь чиний гарт өгсөн.

2. Чи Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар, Аи болон түүний хаанд мөн тийн үйлд. Түүний эд хөрөнгө болон мал сүргийг л өөрсдөдөө олз болгон авч болно. Явж, хотын ар талд отогтун гэж айлдав.

3. Иошуа Аи уруу довтлохоор цэргийн бүх эрчүүдтэй хамт хөдлөв. Иошуа гучин мянган эрэлхэг дайчдыг сонгон авч, тэднийг шөнөөр илгээв.

4. Иошуа тэдэнд тушаан—Анхаарагтун, та нар хотын ар талд отох гэж байна. Хотоос хэтэрхий холдолгүй, харин бүгд бэлэн бай.

5. Тэгэхэд би өөрийн хамт байгаа бүх хүмүүстэйгээ хот уруу дөхөн очно. Тэд урьдын адил биднийг угтан гарч ирэхэд, бид тэднээс зугтана.

6. Тэд хотоос холдтол бид зугтах бөгөөд тэд бидний араас нэхэн гарч, дотроо “Израильчууд урьдын адил биднээс зугтаж байна” гэж бодох болно.

7. Та нар нуувчаасаа гаран, хотыг эзэл. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН хотыг та нарын гарт өгөх болно.

8. Та нар хотыг эзэлснийхээ дараа хотод гал тавь. Та нар ЭЗЭНий тушаалын дагуу үүнийг үйлд. Анхаарагтун, би та нарт тушаасан билээ гэв.

9. Ийнхүү Иошуа тэднийг явуулсанд тэд Бетел ба Аин хооронд, Аин баруун талд очин бүгэцгээв. Харин Иошуа тэр шөнийг ард олны дунд өнгөрөөв.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 8