Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 6:20-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Тийнхүү ард олон хашхирч, тахилч нар бүрээнүүдээ үлээв. Хүмүүс бүрээн дууг сонсоод, маш чангаар уухайлсанд, хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ урагш давшин хот уруу орж, тэд хотыг эзлэн авав.

21. Тэд хотод буй бүхнийг, тухайлбал эр эм, хөгшин залуу гэлгүй мөн шар ба илжигнүүдийг нь илдний ирээр хүйс тэмтрэв.

22. Иошуа уг нутгийг тагнасан хоёр хүнд хандан—Янхан эмийн гэрт очиж, түүнд амласныхаа дагуу тэр эмэгтэйг болон түүнд хамаарагдах бүхнийг тэндээс авчир гэлээ.

23. Ингээд туршуулууд байсан залуучууд дотогш орж, Рахаб болон түүний эцэг эх, ах дүү нарыг хийгээд түүнд байсан бүхнийг авч ирэв. Тэд мөн түүний бүх хамаатнуудыг авчирж, Израилийн хуарангийн гадна талд байрлуулав.

24. Тэд хотыг доторх бүх зүйлтэй нь галдан шатаав. Зөвхөн алт мөнгө болон хүрэл төмөр зүйлсийг тэд ЭЗЭНий гэрийн эрдэнэсийн санд хийв.

25. Харин янхан эм Рахаб, түүний эцгийн гэрийнхэн болон түүнд хамаатай бүхнийг Иошуа хэлтрүүлэв. Иерихог тагнахаар Иошуагийн илгээсэн хоёр туршуулыг нуусан учраас тэр Израилийн дунд өнөөг хүртэл амьдарсан юм.

26. Тэр үед Иошуа тэдэнд тангараглан—Иерихо хотыг босгон барьсан хүн ЭЗЭНий өмнө хараагдаг. Тэр ууган хүүгээ золиослон хотын суурийг тавьж, отгон хүүгээ золиослон хаалгыг нь босгох болно гэв.

27. Ийнхүү ЭЗЭН Иошуатай хамт байж, түүний алдар цуу нь тэр нутаг даяар тархав.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 6