Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 6:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Израилийн хөвгүүдээс болж Иерихо чанд хаагдсан бөгөөд хэн ч орж, гарахгүй байв.

2. ЭЗЭН Иошуад—Хар, Би Иерихог хаантай нь хийгээд эрэлхэг дайчидтай нь хамт чиний гарт өгч байна.

3. Та нар буюу бүх цэрэг эрс хотыг нэг удаа тойрон алх. Үүнийг зургаан хоног хий.

4. Мөн долоон тахилч хуцын эврээр хийсэн долоон бүрээг авдрын өмнө авч явах ёстой. Долоо дахь өдөр нь та нар хотыг долоон удаа тойрч, тахилч нар бүрээг үлээгтүн.

5. Тэд хуцын эврийг уртаар хүнгэнүүлэхэд, та нар бүрээний дууг сонсохдоо, бүх хүмүүс маш чангаар хашхиралдах ёстой. Хотын хана доошоо нуран унаж, хүн бүр чигээрээ дайрагтун гэлээ.

6. Тэгээд Нуны хүү Иошуа тахилч нарыг дуудан—Гэрээний авдрыг ав. Долоон тахилчид долоон хуцын эврэн бүрээг бариулан ЭЗЭНий авдрын өмнө явуул гэж хэлэв.

7. Тэгээд тэр ард олонд—Урагшаа явж, хотыг тойрон алхагтун. ЭЗЭНий авдрын өмнө зэвсэглэсэн эрчүүдийг явуул гэж тушаав.

8. Иошуаг ард түмэнд хандан үгээ хэлсний дараа ЭЗЭНий өмнө долоон хуцын эврэн бүрээ барьсан долоон тахилч урагшлан бүрээгээ хүнгэнүүлэв. ЭЗЭНий гэрээний авдар тэднийг дагалаа.

9. Зэвсэглэсэн эрчүүд бүрээ үлээж байсан тахилч нарын өмнө явж, тэднийг хүнгэнүүлэн байх зуур арын хамгаалагчид авдрын ард явлаа.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 6