Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 5:7-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Харин тэдний оронд ЭЗЭНий босгосон хүүхдүүдэд нь Иошуа хөвч хөндөх ёслол үйлджээ. Учир нь тэд замын туршид хөвч хөндүүлээгүй байв.

8. Үндэстэн бүхлээрээ хөвч хөндүүлж дууссаны дараа эдгэртлээ хуарандаа байв.

9. Дараа нь ЭЗЭН Иошуад—Өнөөдөр Би та нараас Египетийн зэмлэлийг зайлууллаа гэв. Тийнхүү энэ газрын нэр өнөөг хүртэл Гилгал гэгддэг юм.

10. Израилийн хөвгүүд Гилгалд буудаллаж байх зуураа уг сарын арван дөрөвний өдрийн орой Иерихогийн тал газарт Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэв.

11. Дээгүүр Өнгөрөх баярын дараагийн өдөр нь тэд газрын үр шим, исгээгүй талх болон хуурсан үр тариа идэв.

12. Тэд газрын үр шимээс хүртсэний дараа өдөр нь манна дууссан бөгөөд Израилийн хөвгүүд дахин маннаг авсангүй. Харин тэр жилийн туршид тэд Канаан нутгийн ургацаас хүртэв.

13. Иошуа Иерихогийн ойролцоо байх үед нүдээ дээш өргөн хартал, эсрэг талд нь сэлмээ сугалан гартаа барьсан хүн зогсож байв. Иошуа түүн уруу очин, түүнээс—Та бидний талд уу, манай дайсны талд уу? гэж асуусанд

14. тэр—Үгүй, харин би ЭЗЭНий дайчдын жанжнаар ирээд байна гэхэд нь Иошуа нүүрээрээ газарт унан мэхийж, түүнд—Миний эзэн өөрийн зарцдаа юу хэлэхсэн бол? гэж асуулаа.

15. ЭЗЭНий дайчдын жанжин Иошуад—Зогсож буй газар чинь ариун учраас хөлөөсөө шаахайгаа тайл гэхэд Иошуа ёсоор нь үйлдлээ.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 5