Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 4:7-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. та нар тэдэнд “Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Иорданы урсгал тасарч байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус тасарсан юм” хэмээн хэл. Тиймээс ч эдгээр чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв.

8. Ингээд Израилийн хөвгүүд Иошуагийн тушаасан ёсоор гүйцэтгэж, ЭЗЭН Иошуад айлдсанчлан, Израилийн хөвгүүдийн овгуудын тоогоор арван хоёр чулууг Иорданы голоос аван, хоноглох газартаа аваачин, тэнд тавив.

9. Дараа нь Иошуа гэрээний авдрыг дамнан явсан тахилч нарын хөл зогсож байсан тэр газарт, Иорданы голд арван хоёр чулуу аваачин овоолов. Тэдгээр чулуунууд өнөөг хүртэл тэнд байгаа билээ.

10. Мосегийн Иошуад захирамжилсан ёсоор Иошуад ЭЗЭНий тушаасан бүгдийг ард олон гүйцэтгэж дуустал авдрыг дамнасан тахилч нар Иорданы голд зогссоор л байв. Ард олон яаравчлан гатлав.

11. Бүх хүмүүс гаталж дуусмагц, ЭЗЭНий авдар ба тахилч нар хүмүүсийн өмнө гатлан гарч ирлээ.

12. Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд, мөн Манассегийн хагас овгийнхон тулалдааны бүрэн зэвсэгтэйгээр Мосегийн тэдэнд хэлсний дагуу Израилийн хөвгүүдийн тэргүүнд гаталж гарав.

13. Дайтахаар зэвсэглэсэн дөчин мянгаад хүн ЭЗЭНий өмнө тулалдахаар Иерихогийн тал газар уруу гатлав.

14. Тэр өдөр ЭЗЭН Иошуаг бүх Израилийн нүдний өмнө өргөмжилсөн нь тэд Мосег амьдралынх нь турш хүндэтгэж байсан шиг түүнийг ч мөн хүндэтгэхийн тулд билээ.

15. ЭЗЭН Иошуад—

16. Гэрчлэлийн авдрыг дамнасан тахилч нарт Иорданаас гарч ирэхийг тушаа гэж айлдав.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 4