Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 4:5-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. тэдэнд—ЭЗЭН Бурханыхаа авдар уруу Иорданы голд нь очин, Израилийн хөвгүүдийн овгуудын тоогоор хүн нэг бүр чулуу аван мөрөн дээрээ үүрээд авчир.

6. Энэ нь та нарын дунд тэмдэг болон байг. Хожим хүүхдүүд тань та нараас “Энэ чулуунууд ямар учиртай юм бэ?” гэж асуухад

7. та нар тэдэнд “Учир нь ЭЗЭНий гэрээний авдрын өмнө Иорданы урсгал тасарч байв. Уг авдар Иорданыг гатлан гарах үед Иорданы ус тасарсан юм” хэмээн хэл. Тиймээс ч эдгээр чулуунууд Израилийн хөвгүүдэд мөнхийн дурсгал болох юм гэв.

8. Ингээд Израилийн хөвгүүд Иошуагийн тушаасан ёсоор гүйцэтгэж, ЭЗЭН Иошуад айлдсанчлан, Израилийн хөвгүүдийн овгуудын тоогоор арван хоёр чулууг Иорданы голоос аван, хоноглох газартаа аваачин, тэнд тавив.

9. Дараа нь Иошуа гэрээний авдрыг дамнан явсан тахилч нарын хөл зогсож байсан тэр газарт, Иорданы голд арван хоёр чулуу аваачин овоолов. Тэдгээр чулуунууд өнөөг хүртэл тэнд байгаа билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 4