Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 4:10-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Мосегийн Иошуад захирамжилсан ёсоор Иошуад ЭЗЭНий тушаасан бүгдийг ард олон гүйцэтгэж дуустал авдрыг дамнасан тахилч нар Иорданы голд зогссоор л байв. Ард олон яаравчлан гатлав.

11. Бүх хүмүүс гаталж дуусмагц, ЭЗЭНий авдар ба тахилч нар хүмүүсийн өмнө гатлан гарч ирлээ.

12. Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд, мөн Манассегийн хагас овгийнхон тулалдааны бүрэн зэвсэгтэйгээр Мосегийн тэдэнд хэлсний дагуу Израилийн хөвгүүдийн тэргүүнд гаталж гарав.

13. Дайтахаар зэвсэглэсэн дөчин мянгаад хүн ЭЗЭНий өмнө тулалдахаар Иерихогийн тал газар уруу гатлав.

14. Тэр өдөр ЭЗЭН Иошуаг бүх Израилийн нүдний өмнө өргөмжилсөн нь тэд Мосег амьдралынх нь турш хүндэтгэж байсан шиг түүнийг ч мөн хүндэтгэхийн тулд билээ.

15. ЭЗЭН Иошуад—

16. Гэрчлэлийн авдрыг дамнасан тахилч нарт Иорданаас гарч ирэхийг тушаа гэж айлдав.

17. Тэгэхэд нь Иошуа тахилч нарт—Иорданаас гарч ир гэж тушаав.

18. ЭЗЭНий гэрээний авдрыг дамнасан тахилч нар Иордан голоос гарч ирж, тахилч нарын хөлийн ул хуурай газарт хүрэх үед Иорданы ус хуучин хэвэндээ орж, урьдынх шигээ бүх эргээ халин урсав.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 4