Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 24:18-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Мөн ЭЗЭН бидний өмнөөс бүх ард түмнийг, тэдгээрийн дотор бүр уг нутагт амьдарч байсан аморичуудыг хүртэл хөөн гаргасан. Бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно. Учир нь Тэр бидний Бурхан юм гэв.

19. Тэгэхэд Иошуа ард олонд хэлсэн нь—Та нар ЭЗЭНд үйлчилж чадахгүй. Учир нь Тэр бол ариун Бурхан. Тэр бол хартай Бурхан. Тэр та нарын гэм буруу болон нүглийг уучлахгүй билээ.

20. Хэрэв та нар ЭЗЭНийг орхин, харийн бурхдад үйлчилбэл, та нарт сайныг хийсэн Тэр нүүр буруулан, та нарт гамшиг авчирч, та нарыг залгих болно гэв.

21. Ард олон Иошуад—Үгүй, харин бид ЭЗЭНд үйлчлэх болно гэхэд

22. Иошуа ард олонд—Өөрт нь үйлчлэхээр ЭЗЭНийг сонгосныхоо гэрч нар та нар өөрсдөө болов гэхэд тэд—Бид гэрч нар мөн гэлээ.—

23. Тэгэхээр одоо дунд чинь байгаа харийн бурхдыг авч хаян, зүрх сэтгэлээ Израилийн Бурхан ЭЗЭН уруу хандуулагтун гэв.

24. Ард олон Иошуад—Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэн, Түүний дуу хоолойг дагах болно гэлээ.

25. Тийнхүү Иошуа тэр өдөр ард олонтой гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан тогтоол ба зарлигийг үйлдэв.

26. Иошуа эдгээр үгсийг Бурханы хуулийн номд бичээд, том чулуу аван, түүнийг ЭЗЭНий ариун газрын дэргэд байсан царс модон доор байрлуулав.

27. Иошуа бүх ард олонд—Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болох болно. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгсийг энэ чулуу сонссон. Иймээс та нарыг өөрсдийн Бурханаас татгалзахгүй байхаар энэ нь та нарт гэрч болох болно гэв.

28. Ингээд Иошуа ард олныг тус бүр өөрсдийнх нь өв уруу нь явуулав.

29. Энэ бүгдийн дараа ЭЗЭНий зарц, Нуны хүү Иошуа нэг зуун арван настайдаа нас эцэслэв.

30. Тэд Түүнийг Гааш уулын хойд талд орших Ефраимын уулархаг нутагт байх өөрийнх нь өвийн нутаг болох Тимнат-серад нутаглуулав.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 24