Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 24:13-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Би та нарт өөрсдийн чинь хөдөлмөрлөөгүй нутгийг, өөрсдийн чинь барьж босгоогүй хотуудыг өгсөн ба та нар дотор нь амьдарсан. Та нар өөрсдөө эс тарьсан усан үзмийн талбайгаас болон чидуны төглөөс идэж байгаа билээ” гэв.

14. Тэгэхээр одоо ЭЗЭНээс эмээн, Түүнд чин сэтгэл болон үнэнээр үйлчлэгтүн. Евфрат мөрний цаана болон Египетэд өвөг дээдсийнхээ мөргөж байсан бурхдыг авч хаяад, ЭЗЭНд үйлчил.

15. Хэрэв ЭЗЭНд үйлчлэх нь та нарын хувьд нийцгүй мэт байвал, хэнд үйлчлэх вэ гэдгээ өнөөдөр өөрсдөдөө сонго. Тухайлбал, Евфрат мөрний цаана эцэг дээдсийнхээ үйлчилж байсан бурхдад уу, эсвэл нутаглаж буй газрынхаа аморичуудын бурхдад үйлчлэх үү? Харин би болон манай гэрийнхэн, бид ЭЗЭНд үйлчилнэ гэлээ.

16. Ард олон хариулан хэлсэн нь—Өөр бурхдад үйлчлэхээр ЭЗЭНийг орхих нь биднээс холуур байг.

17. Учир нь бидний Бурхан ЭЗЭН биднийг болон өвөг дээдсийг маань Египетийн нутгаас, боолчлолын гэрээс гаргаж, бидний нүдний өмнө тэдгээр агуу тэмдгүүдийг хийсэн ба биднийг бүхий л замын турш болон зам дагуу дайран өнгөрсөн бүх ард олноос хамгаалсан Нэгэн билээ.

18. Мөн ЭЗЭН бидний өмнөөс бүх ард түмнийг, тэдгээрийн дотор бүр уг нутагт амьдарч байсан аморичуудыг хүртэл хөөн гаргасан. Бид ч мөн ЭЗЭНд үйлчлэх болно. Учир нь Тэр бидний Бурхан юм гэв.

19. Тэгэхэд Иошуа ард олонд хэлсэн нь—Та нар ЭЗЭНд үйлчилж чадахгүй. Учир нь Тэр бол ариун Бурхан. Тэр бол хартай Бурхан. Тэр та нарын гэм буруу болон нүглийг уучлахгүй билээ.

20. Хэрэв та нар ЭЗЭНийг орхин, харийн бурхдад үйлчилбэл, та нарт сайныг хийсэн Тэр нүүр буруулан, та нарт гамшиг авчирч, та нарыг залгих болно гэв.

21. Ард олон Иошуад—Үгүй, харин бид ЭЗЭНд үйлчлэх болно гэхэд

22. Иошуа ард олонд—Өөрт нь үйлчлэхээр ЭЗЭНийг сонгосныхоо гэрч нар та нар өөрсдөө болов гэхэд тэд—Бид гэрч нар мөн гэлээ.—

23. Тэгэхээр одоо дунд чинь байгаа харийн бурхдыг авч хаян, зүрх сэтгэлээ Израилийн Бурхан ЭЗЭН уруу хандуулагтун гэв.

24. Ард олон Иошуад—Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНд үйлчлэн, Түүний дуу хоолойг дагах болно гэлээ.

25. Тийнхүү Иошуа тэр өдөр ард олонтой гэрээ байгуулан, Шехемд тэдэнд зориулсан тогтоол ба зарлигийг үйлдэв.

26. Иошуа эдгээр үгсийг Бурханы хуулийн номд бичээд, том чулуу аван, түүнийг ЭЗЭНий ариун газрын дэргэд байсан царс модон доор байрлуулав.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 24