Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 22:30-34 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Тийнхүү тахилч Финехас ба түүнтэй хамт байсан чуулганы удирдагчид болох Израилийн ургуудын тэргүүлэгчид Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдийн ярьсан үгийг сонсоод таашаав.

31. Тэгээд тахилч Елеазарын хүү болох Финехас нь Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хөвгүүдэд хэлсэн нь—ЭЗЭН бидний дунд байгааг өнөөдөр бид мэднэ, учир нь та нар ЭЗЭНий эсрэг энэ итгэлгүй үйлийг үйлдээгүй юм. Та нар Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий гараас аварлаа гэв.

32. Тэгээд тахилч Елеазарын хүү Финехас болон удирдагчид Гилеад нутагт буй Реубений хөвгүүд, Гадын хөвгүүдээс буцан Канаан нутаг уруу Израилийн хөвгүүд уруу ирж, тэдэнд хариу үг авчрав.

33. Энэ үг нь Израилийн хөвгүүдэд таалагдсан ба тэд Бурханыг магтан, Реубений болон Гадын хөвгүүдийн амьдарч байсан нутгийг устгахаар тэдний эсрэг дайнд явах тухай дахин ярихаа болив.

34. Реубений болон Гадын хөвгүүд уг тахилын ширээг “Гэрч” гэж нэрлээд—Учир нь энэ нь ЭЗЭН бол Бурхан мөн гэдгийн талаар бидний хоорондох гэрч юм хэмээн хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 22