Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 22:3-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Та нар энэ өдрийг хүртэлх удаан хугацаанд ах дүү нараа үл умартан, харин Бурхан ЭЗЭНийхээ тушаалын үүргийг сахиж байв.

4. Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы чанад дахь эзэмшил нутагтаа, өөрсдийн майхнууддаа буцан очицгоо.

5. Харин зөвхөн ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасан Бурхан ЭЗЭНийгээ хайрлан, Түүний бүх замаар алхан, тушаалуудыг нь сахиж, Түүнээс бат барин, Түүнд бүх зүрх ба сэтгэлээрээ үйлчил хэмээх тушаал ба хуулиудыг сахихыг маш хянамгайгаар үйлд гэлээ.

6. Ингээд Иошуа тэднийг ерөөн явуулахад тэд майхнууд уруугаа явав.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 22