Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 22:10-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Канаан нутаг дахь Иорданы орчмын бүс нутагт ирэхдээ Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон тэнд, Иорданы дэргэд сүрлэг том тахилын ширээ босгосон байлаа.

11. Израилийн хөвгүүд үүнийг сонсоод—Харагтун, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн зааг дээр, Иорданы орчмын бүс нутагт, Израилийн хөвгүүдэд харьяалагдах талд тахилын ширээ босгосон билээ гэв.

12. Үүний тухай сонсоод Израилийн хөвгүүдийн бүхэл чуулган тэдний эсрэг явж дайтахаар Шилод цуглав.

13. Тэгээд Израилийн хөвгүүд Гилеадын нутаг уруу, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон уруу тахилч Елеазарын хүү Финехасыг явуулав.

14. Түүнтэй хамт Израилийн овог бүрээс тус тусын эцэг өвгөдийн өрхийн тэргүүлэгч болох арван удирдагчийг илгээв. Тэдгээр нь бүгд Израилийн түмнүүдийн дотор өөрсдийн эцэг өвгөдийн өрхийн тэргүүлэгч байв.

15. Тэд Гилеад нутагт, Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон дээр ирээд, тэдэнд хэлсэн нь—

16. ЭЗЭНий нийт чуулган ийн хэлж байна. Энэ өдөр ЭЗЭНийг эсэргүүцэн, ЭЗЭНийг дагахаас буцан, өөрсдөө тахилын ширээг босгосноороо Израилийн Бурханы эсрэг итгэлгүй үйлдлийг та бүхэн яаж үйлдэж чадна вэ?

17. Пеорын хууль бус явдал бидэнд багадсан гэж үү? Хэдийгээр ЭЗЭНий чуулган дээр тэр гай гамшиг буусан ч, энэ өдрийг хүртэл бид түүнээс цэвэрлэгдээгүй байгаа.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 22