Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 22:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд Иошуа Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхныг дуудан ирүүлж,

2. тэдэнд хэлсэн нь—ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасан бүхнийг та нар сахиж, мөн миний та нарт тушаасан бүхэнд миний дуу хоолойг дагаж байсан.

3. Та нар энэ өдрийг хүртэлх удаан хугацаанд ах дүү нараа үл умартан, харин Бурхан ЭЗЭНийхээ тушаалын үүргийг сахиж байв.

4. Харин одоо та нарын Бурхан ЭЗЭН амласан ёсоороо ах дүүсийг тань амруулав. Иймийн тул ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы чанад дахь эзэмшил нутагтаа, өөрсдийн майхнууддаа буцан очицгоо.

5. Харин зөвхөн ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаасан Бурхан ЭЗЭНийгээ хайрлан, Түүний бүх замаар алхан, тушаалуудыг нь сахиж, Түүнээс бат барин, Түүнд бүх зүрх ба сэтгэлээрээ үйлчил хэмээх тушаал ба хуулиудыг сахихыг маш хянамгайгаар үйлд гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 22