Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 21:38-45 Ариун Библи, 2004 (АБ2004)

38. Гад овгоос тэд, хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот Гилеад дахь Рамотыг мөн Маханаим зэргийг бэлчээр нутгийнх нь хамт,

39. Хешбон, Иазер зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгөв.

40. Эдгээр бүгд нь левичүүдийн ургуудын үлдэгдэл болох Мерарийн хөвгүүдийн ургуудынх нь дагуу хуваарилсан хотууд байсан бөгөөд нийт арван хоёр хот байлаа.

41. Израилийн хөвгүүдийн эзэмшлийн дундах левичүүдийн хотууд бүгд дөчин найман хот бэлчээр нутгийнхаа хамт байв.

42. Эдгээр бүх хотууд тус бүр эргэн тойрондоо бэлчээр нутагтай байв. Бүх хотууд нь адил байв.

43. Ийнхүү өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН Израильд өгсөн ба тэд түүнийг эзэмшин, тэндээ суурьшин амьдрав.

44. Мөн тэдний өвөг дээдэст нь амласан бүхнийхээ дагуу ЭЗЭН тэдэнд бүх талаар амар амгаланг өгсөн бөгөөд тэдний дайснуудын хэн нь ч тэдний өмнө сөрж зогсоогүй. ЭЗЭН бүх дайснуудыг нь тэдний гарт өгөв.

45. Израилийн гэрт ЭЗЭНий өгсөн сайн амлалтуудын нэг нь ч бүтэлгүйгээр өнгөрөөгүй бөгөөд бүгд биелэв.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 21