Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 21:27-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

27. Мөн левичүүдийн ургуудын нэг болох Гершоны хөвгүүдэд тэд Манассегийн хагас овгоос хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Башан дахь Голаныг болон Бе-ештера зэргийг тэдгээрийн бэлчээр нутгийнх нь хамт энэ хоёр хотыг өгөв.

28. Иссахар овгоос тэд Кишион, Даберат,

29. Иармут, Ен-ганним зэргийг бэлчээр нутгуудтай нь хамт энэ дөрвөн хотыг өглөө.

30. Ашер овгоос тэд Мишалыг мөн Абдоныг түүний бэлчээр нутгийнх нь хамт,

31. Хелкат, Рехоб зэргийг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг тэдэнд өгөв.

32. Нафталийн овгоос хүн алсан хэрэгтний хоргодох хот Галил дахь Кедеш мөн Хаммот-дор, Картан зэрэг гурван хотыг бэлчээр нутагтай нь хамт өгөв.

33. Гершончуудын ургуудын дагуу бүх хот гэвэл бэлчээр нутгийнхаа хамт арван гурав байлаа.

34. Мерарийн хөвгүүдийн ургуудад буюу үлдсэн левичүүдэд тэд Зебулун овгоос Иокнеам, Карта,

35. Димна, Нахалал зэргийг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг өгөв.

36. Реубен овгоос тэд Безер, Иахаз,

37. Кедемот болон Мефаатыг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 21