Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 21:15-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Холон, Дебир,

16. Аин, Иутта, Бет-шемеш зэргийг бэлчээр нутагтай нь хамт нийт есөн хотыг дээрх хоёр овгоос өгөв.

17. Бениамин овгоос Гибеон, Геба,

18. Анатот, Алмон зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгөв.

19. Аароны хөвгүүд болох тахилч нарын бүх хотууд гэвэл бэлчээр нутгуудынхаа хамт арван гурван хот байлаа.

20. Дараа нь Кохатын хөвгүүдийн ургуудын левичүүдэд буюу Кохатын үлдсэн хөвгүүдэд Ефраим овгоос хотуудыг хуваарилан өгөв.

21. Ефраимын уулархаг нутаг дахь хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Шехем болон Гезерийг бэлчээр нутагтай нь хамт,

22. мөн Кибзаим, Бет-хорон зэргийг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг тэдэнд өгөв.

23. Дан овгоос Елтеке, Гиббетон,

24. Аиалон, Гат-риммон зэрэг бэлчээр нутгийнх нь хамт нийт дөрвөн хотыг өгчээ.

25. Манассегийн хагас овгоос Таанах болон Гатриммоныг бэлчээр нутгийнх нь хамт энэ хоёр хотыг тэдэнд хуваарилан өгөв.

26. Кохатын үлдсэн хөвгүүдэд өгсөн бүх хотууд бэлчээр нутгуудынхаа хамт нийтдээ арав байлаа.

27. Мөн левичүүдийн ургуудын нэг болох Гершоны хөвгүүдэд тэд Манассегийн хагас овгоос хүн алсан хэрэгтнүүдийн хоргодох хот болох Башан дахь Голаныг болон Бе-ештера зэргийг тэдгээрийн бэлчээр нутгийнх нь хамт энэ хоёр хотыг өгөв.

28. Иссахар овгоос тэд Кишион, Даберат,

29. Иармут, Ен-ганним зэргийг бэлчээр нутгуудтай нь хамт энэ дөрвөн хотыг өглөө.

30. Ашер овгоос тэд Мишалыг мөн Абдоныг түүний бэлчээр нутгийнх нь хамт,

31. Хелкат, Рехоб зэргийг бэлчээр нутгийнх нь хамт дөрвөн хотыг тэдэнд өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 21