Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 21:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгтэл левичүүдийн өрхийн тэргүүлэгч нар тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн бусад овгуудын өрхийн тэргүүнүүд дээр иржээ.

2. Канаан нутгийн Шилод тэд тэдэнтэй ярин—ЭЗЭН Мосегээр дамжуулан бидэнд амьдран суух хотуудыг болон мал сүрэгт минь зориулагдсан бэлчээртэй нь хамт өгөхийг тушаасан билээ гэв.

3. Тийнхүү ЭЗЭНий тушаал ёсоор Израилийн хөвгүүд левичүүдэд өөрсдийнхөө өвөөс эдгээр хотуудыг бэлчээр нутгуудынх нь хамт өглөө.

4. Эхний шавга нь кохатчуудын ургийнхан дээр буув. Тахилч Аароны үр удам болох левичүүд Иуда, Симеон, Бениамин овгуудаас арван гурван хотыг шавгаар хүлээн авав.

5. Кохатын үлдсэн хөвгүүд Ефраим, Дан болон Манассегийн хагас овгийн ургуудаас арван хотыг шавгаар хүлээн авлаа.

6. Гершоны хөвгүүд Иссахар, Ашер, Нафталийн овгуудаас болон Башан дахь Манассегийн хагас овгийн ургуудаас арван гурван хотыг шавгаар хүлээн авав.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 21