Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 20:7-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Тийнхүү тэд Нафталийн уулархаг нутгийн Галил дахь Кедешийг, Ефраимын уулархаг нутаг дахь Шехемийг, Иудагийн уулархаг нутаг дахь Кириат-арбаг (энэ нь Хеброн юм) сонгов.

8. Мөн Иерихогийн зүүнтээ Иорданы цаана, тэд Реубен овгоос тал газрын цөл дэх Безерийг, Гад овгоос Гилеад дахь Рамотыг, мөн Манассе овгоос Башан дахь Голаныг сонгов.

9. Эдгээр нь Израилийн бүх хөвгүүдэд болон тэдний дунд суугч гадныханд зориулагдсан хотууд байсан бөгөөд санамсаргүйгээр хүн алсан хэн боловч тийшээ зугтан чуулганы өмнө очих хүртлээ цусан өшөө авагчийн гарт үхэхгүй байхын тулд тогтоогдов.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 20