Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 20:5-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Хэрэв цусан өшөө авагч түүнийг нэхэн хөөвөл, хүн алсан уг хэрэгтнийг тэд түүний гарт өгөх ёсгүй. Учир нь тэр хөршөө урьдаас төлөвлөлгүйгээр алсан ба урьд нь ч түүнд хорсдоггүй байсан.

6. Чуулганы өмнө шүүгдэхээр очтолоо, мөн тэр өдрүүдэд тэргүүн тахилч байгч нэгний нас эцэслэх цагийг болтол, тэр хүн уг хотод амьдрах ёстой. Дараа нь хүн алсан уг хэрэгтэн өөрийн хот, өөрийн гэрт буюу зугтсан хот уруугаа буцаж болно” гэж хэл гэв.

7. Тийнхүү тэд Нафталийн уулархаг нутгийн Галил дахь Кедешийг, Ефраимын уулархаг нутаг дахь Шехемийг, Иудагийн уулархаг нутаг дахь Кириат-арбаг (энэ нь Хеброн юм) сонгов.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 20