Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 20:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгтэл ЭЗЭН Иошуад ярин айлдсан нь—

2. Израилийн хөвгүүдэд хэл “Мосегээр дамжуулан Миний та нарт айлдсан хоргодох хотуудыг өөрсдөдөө сонго.

3. Хүнийг урьдаас төлөвлөлгүйгээр, санамсаргүйгээр алсан аливаа хүн тийшээ зугтаг. Тэдгээр хотууд нь цусан өшөө авагчдаас та нарыг хамгаалах хоргодох газар тань болог.

4. Эдгээр хотуудын нэг уруу зугтсан хүн хотын хаалганы үүдэнд зогсон, тэр хотын настангуудад өөрийн хэргийг ярих ба тэд түүнийг хотод оруулан, тэдний дунд амьдарч болох байрыг өгөх ёстой.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 20