Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 2:9-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. тэдэнд—ЭЗЭН энэ газрыг та нарт өгснийг, та нараас айх айдас биднийг нөмөрснийг, мөн энэ нутгийн бүх оршин суугчид та нарын өмнө зүрх алдан байгааг би мэдэж байна.

10. Учир нь Египетээс та нарыг гарахад ЭЗЭН хэрхэн Улаан тэнгисийн усыг та нарын өмнө ширгээснийг, Иорданы зүүн талд та нарын бүрмөсөн устгасан аморичуудын хоёр хаан болох Сихон, Ог нарыг та бүхэн яасныг бид сонссон билээ.

11. Бид үүнийг сонсоод та нараас болж бидний зүрх мохож, хэнд ч зориг үлдсэнгүй. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН бол дээд тэнгэр дэх хийгээд доод газар дахь Бурхан мөн билээ.

12. Тэгэхээр одоо, нэгэнт би та нарт энэрэнгүй хандсан болохоор та нар ч мөн манай эцгийн гэрийнхэнд бас энэрэнгүй хандана гэдгээ ЭЗЭНээр тангараглан, надад үнэн тэмдэг өгч,

13. миний эцэг эх, ах эгч дүү нар болон тэдэнд хамаарагдах бүхний амийг хэлтрүүлэн, биднийг үхлээс авраач гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 2