Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 19:8-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. мөн Баалат-беер ба Негевийн Рама хүртэл, эдгээр хотуудын эргэн тойрон дахь бүх тосгодуудыг авав. Энэ нь Симеоны хөвгүүдийн овгийн ургуудын дагуух өв байлаа.

9. Симеоны хөвгүүдийн өв нь Иудагийн хөвгүүдийн хувиас оногдсон байв. Учир нь Иудагийн хөвгүүдийн хувь ногдол нь хэрэгцээнээс нь илүү байв. Ийнхүү Симеоны хөвгүүд Иудагийн өв болсон газар нутгийн голд өв залгамжлалаа хүлээн авав.

10. Гурав дахь шавга Зебулуны хөвгүүдэд ургуудынх нь дагуу буулаа. Тэдний өвийн нутаг нь Саридыг хүртэл байв.

11. Дараа нь хил нь баруун тийш болон Марала уруу явж, тэгээд Даббешетийг шүргэн, Иокнеамын урд орших горхинд хүрчээ.

12. Тэр нь Саридаас зүүн тийш наран мандах зүг уруу Хислот-таборын хил хүртэл эргэн, цаашаа Даберат уруу үргэлжлэн, Иафиа уруу өгссөн байлаа.

13. Эндээс хил зүүн тийш наран мандах зүг уруу Гат-хефер болон Ет-казин уруу үргэлжлэн, Неа уруу чиглэсэн Риммон уруу сунасан байв.

14. Уг хил хойд зүгт Ханнатон уруу тойрон дугуйрч, Ифтахелын хөндийд ирэн төгсөж байлаа.

15. Мөн Катта, Нахалал, Шимрон, Идала ба Бетлехем зэрэг арван хоёр хот тосгодынхоо хамт багтсан байлаа.

16. Эдгээр хотууд тосгодынхоо хамт Зебулуны хөвгүүдийн тэдний ургуудынх нь дагуух өв нь байлаа.

17. Дөрөв дэх шавга Иссахарт буюу Иссахарын хөвгүүд дээр ургийнх нь дагуу буув.

18. Тэдний бүс нутагт нь Иезреел хүртэл Хесуллот, Шунем,

19. Хафараим, Шион ба Анахарат,

20. Раббит, Кишион ба Ебез,

21. Ремет, Ен-ганним, Ен-хадда ба Бет-паззезийг багтааж байв.

22. Мөн уг хил Табор ба Шахазума болон Бет-шемешт хүрч, тэдний хил Иордан дээр ирэн төгссөн байв. Энд арван зургаан хот нь тосгодтойгоо хамт байлаа.

23. Эдгээр хотууд тосгодтойгоо хамт Иссахарын хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуух өв нь байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 19