Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 19:43-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

43. Елон, Тимна ба Екрон,

44. Елтеке, Гиббетон ба Баалат,

45. Иехүд, Бене-берак ба Гат-риммон,

46. Ме-иаркон ба Раккон, Иоппагийн харалдаах бүс нутагтай хамт байв.

47. Гэвч газар нутгаа эзэмшихэд нь Даны хөвгүүдэд бэрхшээл учирчээ. Учир нь Даны хөвгүүд явж, Лешемтэй дайтан, түүнийг эзлэн авчээ. Дараа нь тэд түүнийг илдний ирээр цохин, эзлэн авч, тэнд суурьшив. Тэд Лешемийг өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан хэмээн нэрлэв.

48. Эдгээр хотууд тосгодынхоо хамт Даны хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу өв нь байлаа.

49. Хүмүүст өв болох газрыг хил хязгааруудаар нь хуваарилж дуусаад Израиль өөрийн дотор Нуны хүү Иошуад өвийг нь өгөв.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 19