Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 19:42-51 Ариун Библи, 2004 (АБ2004)

42. Шаалаббин, Аиалон ба Итла,

43. Елон, Тимна ба Екрон,

44. Елтеке, Гиббетон ба Баалат,

45. Иехүд, Бене-берак ба Гат-риммон,

46. Ме-иаркон ба Раккон, Иоппагийн харалдаах бүс нутагтай хамт байв.

47. Гэвч газар нутгаа эзэмшихэд нь Даны хөвгүүдэд бэрхшээл учирчээ. Учир нь Даны хөвгүүд явж, Лешемтэй дайтан, түүнийг эзлэн авчээ. Дараа нь тэд түүнийг илдний ирээр цохин, эзлэн авч, тэнд суурьшив. Тэд Лешемийг өөрсдийн өвөг эцэг Даны нэрээр Дан хэмээн нэрлэв.

48. Эдгээр хотууд тосгодынхоо хамт Даны хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу өв нь байлаа.

49. Хүмүүст өв болох газрыг хил хязгааруудаар нь хуваарилж дуусаад Израиль өөрийн дотор Нуны хүү Иошуад өвийг нь өгөв.

50. ЭЗЭНий тушаалын дагуу тэд Иошуад өөрийнх нь хүсэн гуйсан Ефраимын уулархаг нутагт орших Тимнат-сера хотыг өгсөнд, тэрээр хот босгон барьж, тэндээ суурьшив.

51. Эдгээр нь Шилод, Хурлын майхны үүдэнд болон ЭЗЭНий өмнө тахилч Елеазар ба Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн овгуудын ургуудын тэргүүлэгчдийн шодож хуваарилсан газрууд юм. Тийнхүү тэд газар нутгийг хувааж дуусав.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 19