Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 19:3-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Хазар-шуал, Бала ба Езем,

4. Елтолад, Бетул ба Хорма,

5. Зиклаг, Бет-маркабот ба Хазарсуса,

6. Бет-лебаот ба Шарухен зэрэг арван гурван хотыг тосгодынх нь хамт,

7. мөн Аин, Риммон, Етер ба Ашаны зэрэг дөрвөн хотыг тосгодынх нь хамт,

8. мөн Баалат-беер ба Негевийн Рама хүртэл, эдгээр хотуудын эргэн тойрон дахь бүх тосгодуудыг авав. Энэ нь Симеоны хөвгүүдийн овгийн ургуудын дагуух өв байлаа.

9. Симеоны хөвгүүдийн өв нь Иудагийн хөвгүүдийн хувиас оногдсон байв. Учир нь Иудагийн хөвгүүдийн хувь ногдол нь хэрэгцээнээс нь илүү байв. Ийнхүү Симеоны хөвгүүд Иудагийн өв болсон газар нутгийн голд өв залгамжлалаа хүлээн авав.

10. Гурав дахь шавга Зебулуны хөвгүүдэд ургуудынх нь дагуу буулаа. Тэдний өвийн нутаг нь Саридыг хүртэл байв.

11. Дараа нь хил нь баруун тийш болон Марала уруу явж, тэгээд Даббешетийг шүргэн, Иокнеамын урд орших горхинд хүрчээ.

12. Тэр нь Саридаас зүүн тийш наран мандах зүг уруу Хислот-таборын хил хүртэл эргэн, цаашаа Даберат уруу үргэлжлэн, Иафиа уруу өгссөн байлаа.

13. Эндээс хил зүүн тийш наран мандах зүг уруу Гат-хефер болон Ет-казин уруу үргэлжлэн, Неа уруу чиглэсэн Риммон уруу сунасан байв.

14. Уг хил хойд зүгт Ханнатон уруу тойрон дугуйрч, Ифтахелын хөндийд ирэн төгсөж байлаа.

15. Мөн Катта, Нахалал, Шимрон, Идала ба Бетлехем зэрэг арван хоёр хот тосгодынхоо хамт багтсан байлаа.

16. Эдгээр хотууд тосгодынхоо хамт Зебулуны хөвгүүдийн тэдний ургуудынх нь дагуух өв нь байлаа.

17. Дөрөв дэх шавга Иссахарт буюу Иссахарын хөвгүүд дээр ургийнх нь дагуу буув.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 19