Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 19:25-40 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. Тэдний нутаг нь Хелкат, Хали, Бетен ба Ахшаф,

26. Алламмелех, Амад ба Мишал нар байсан ба энэ нь баруун зүгт Кармел болон Шихор-либнат уруу хүрч байлаа.

27. Мөн энэ нь зүүн зүг уруу Бет-дагон уруу чиглэн эргэж, Зебулунд хүрээд, мөн Бетемек ба Неиелийн хойд зүгт Ифтахелын хөндийд хүрээд дараа нь хойшоогоо Кабул уруу сунан хүрч,

28. Еброн, Рехоб, Хаммон ба Кана болон бүр Их Сидоныг хүртэл үргэлжилж байв.

29. Уг хил Рама уруу чиглэн эргэж, мөн Тирийн бэхлэгдсэн хот уруу хүрчээ. Дараа нь Хоса уруу эргэж, Ахзибын бүс нутаг дахь тэнгист ирж төгсөж байв.

30. Энд бас Умма, Афек ба Рехоб зэрэг хорин хоёр хот нь тосгодтойгоо хамт байлаа.

31. Эдгээр хотууд тосгодынхоо хамт Ашерын хөвгүүдийн овгийн, ургуудынх нь дагуух өв нь байлаа.

32. Зургаа дахь шавга Нафталийн хөвгүүдэд ургуудынх нь дагуу буув.

33. Тэдний хил нь Хелефээс Заананним дахь царс болон, Адами-некеб ба Иабнеелээс эхлэн Лаккумд хүрч, Иордан дээр ирэн төгсөж байв.

34. Эндээс хил баруун тийш Азнот-табор уруу эргэж явсаар, Хуккок уруу үргэлжлэн, өмнө зүгт Зебулунд хүрч очин мөн баруун зүгт Ашерт хүрээд, зүүн зүгт Иорданы дэргэдэх Иудад хүрсэн байлаа.

35. Бэхлэгдсэн хотууд нь Зиддим, Зер, Хаммат, Раккат ба Хиннерет,

36. Адама, Рама ба Хазор,

37. Кедеш, Едреи ба Ен-хазор,

38. Иирон, Мигдал-ел, Хорем, Бет-анат ба Бет-шемеш зэрэг арван есөн хот нь тосгодтойгоо хамт байлаа.

39. Эдгээр хотууд тосгодынхоо хамт Нафталийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуух өв нь байлаа.

40. Долоо дахь шавга Даны хөвгүүдийн овогт ургуудынх нь дагуу буув.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 19