Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 19:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Хоёр дахь шавга Симеонд буюу Симеоны хөвгүүдийн овог дээр тэдний ургуудын дагуу буув. Тэдний өв нь Иудагийн хөвгүүдийн овгийн өв болох газар нутаг дунд байлаа.

2. Тийнхүү тэд өв болгон Беершеба буюу Шеба, Молада,

3. Хазар-шуал, Бала ба Езем,

4. Елтолад, Бетул ба Хорма,

5. Зиклаг, Бет-маркабот ба Хазарсуса,

6. Бет-лебаот ба Шарухен зэрэг арван гурван хотыг тосгодынх нь хамт,

7. мөн Аин, Риммон, Етер ба Ашаны зэрэг дөрвөн хотыг тосгодынх нь хамт,

8. мөн Баалат-беер ба Негевийн Рама хүртэл, эдгээр хотуудын эргэн тойрон дахь бүх тосгодуудыг авав. Энэ нь Симеоны хөвгүүдийн овгийн ургуудын дагуух өв байлаа.

9. Симеоны хөвгүүдийн өв нь Иудагийн хөвгүүдийн хувиас оногдсон байв. Учир нь Иудагийн хөвгүүдийн хувь ногдол нь хэрэгцээнээс нь илүү байв. Ийнхүү Симеоны хөвгүүд Иудагийн өв болсон газар нутгийн голд өв залгамжлалаа хүлээн авав.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 19