Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 18:3-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Иймээс Иошуа Израилийн хөвгүүдэд хэлсэн нь—Эцэг өвгөдийн тань Бурхан ЭЗЭНий та нарт өгсөн газар нутгийг эзэмшилдээ авахаасаа өмнө та нар хэр удаан хүлээх юм бэ?

4. Овог бүрээс гурав гурван хүнийг томил. Тэд босож, уг нутгаар явж, тус бүрийн өв залгамжлалын дагуу уг газрыг тодорхойлон бичүүлэхийн тулд би тэднийг гадагш явуулна. Дараа нь тэд над дээр буцаж ирнэ.

5. Тэд түүнийг долоон хэсэгт хуваана. Иуда өмнө зүгт өөрийн нутагтаа үлдэх бөгөөд Иосефын гэр хойд зүгт өөрийн нутагтаа хэвээр үлдэх ёстой.

6. Та нар уг нутгийг долоон талаар тодорхойлон бичиж, дараа нь түүнийгээ надад авчир. Бидний Бурхан ЭЗЭНий өмнө би та нарын төлөө энд шавга орхих болно.

7. Харин левичүүдэд та нарын дундаас ямар ч оногдох хэсэг байхгүй, учир нь ЭЗЭНий тахилчийн үйлчлэл бол тэдний өв юм. Гад, Реубен болон Манассегийн хагас овгийнхон ч Иорданы зүүнтээд өөрсдийн өвийг авсан бөгөөд ЭЗЭНий зарц Мосе үүнийг тэдэнд өгсөн юм.

8. Ингэхэд нутгийг тодорхойлон бичихээр хүмүүс босож явсан бөгөөд Иошуа тэдэнд тушаан—Нутаг даяар явж, түүнийг тодорхойлж бичээд, над уруу эргэн ир. Тэгэхэд би энд ЭЗЭНий өмнө Шилод та нарт зориулан шавгыг орхих болно гэв.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 18