Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 18:18-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэгээд Бетарабагийн хойд бэлээс үргэлжлэн, доошоо Араба уруу явсан байв.

19. Уг хил Бет-хоглагийн хойд бэл уруу үргэлжлээд, Давст тэнгисийн хойд тохойд, Иорданы өмнөд адагт ирэн төгсөж байв. Энэ нь өмнөд хил нь байлаа.

20. Түүнээс гадна, Иордан гол зүүн хил нь болж байв. Энэ бүхэн нь Бениамины хөвгүүдийн тэдний ургуудын дагуух өвийн эргэн тойрны бүх хил нь байлаа.

21. Бениамины хөвгүүдийн овгийн тэдний ургийнхны дагуух хотууд нь гэвэл, Иерихо, Бет-Хогла ба Емек-кезиз,

22. Бет-арава, Земараим ба Бетел,

23. Аввим, Пара ба Офра,

24. Хефар-аммони, Офни ба Геба зэрэг арван хоёр хот нь тосгодынхоо хамт,

25. Гибеон, Рама ба Беерот,

26. Мизпе, Хефира ба Моза,

27. Рекем, Ирпеел ба Тарала,

28. Зела, Хаелеф ба иебусчуудын хот (энэ нь Иерусалим юм), Гибеа ба Кириат зэрэг арван дөрвөн хот нь тосгодынхоо хамт байв. Энэ нь Бениамины хөвгүүдийн өөрсдийнх нь ургуудын дагуух өв нь билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 18