Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 15:7-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Ингээд цааш Ахорын хөндийгөөс Дебир уруу өгсөж, хөндийн өмнөд хэсэгт орших Адуммимын хөтлийн эсрэг талд байх Гилгалын зүг хойшоо эргэж, Еншемешийн ус хүртэл үргэлжлэн, Ен-рогелд хүрээд дуусаж байв.

8. Эндээс уг хил дэх Бен-хинномын хөндийгөөр өгсөж, өмнөд зүгт иебусчуудын бэл уруу (энэ нь Иерусалим юм) хүрч, тэндээсээ тэр нь Рефаимын хөндийн хойд зах дахь, Хинномын хөндийн баруунтайд орших уулын оройг хүртэл өгсдөг аж.

9. Тэр уулын оройгоос хил нь Нефтоагийн усны эх булаг уруу мушгирч, Ефрон уулын хотуудыг хүртэл үргэлжилсэн ба Баала уруу (энэ нь Кириат-иеарим юм) эргэв.

10. Тэгээд уг хил Баалагаас баруун зүгт Сеир уул уруу эргэж, Иеарим уулын (энэ нь Хесалон юм) хойд хормойн дагуу үргэлжлээд, Бет-шемеш уруу уруудан, Тимнад хүрнэ.

11. Энэ нь Екроны хойд талд хүрнэ. Дараа нь уг хил Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уул уруу үргэлжлээд, Иабнеелд хүрч, төгсгөл нь тэнгис юм.

12. Мөн баруун хил нь Их тэнгисийн эрэг газарт байлаа. Эдгээр нь Иудагийн хөвгүүдийн ургуудынх нь дагуу эргэн тойрон дахь хил нь билээ.

13. Ингээд Иошуа ЭЗЭНий тушаасан ёсоор тэр Иефуны хүү Калебт Иудагийн хөвгүүдийн дунд хувийг нь, тухайлбал Кириаф-арбаг (буюу Хеброныг) өглөө. (Арба нь Анакийн өвөг эцэг байжээ.)

14. Калеб тэндээс Анакийн үр удам, Анакийн гурван хүү Шешаи, Ахиман болон Талмаи нарыг хөөн гаргав.

15. Тэгээд тэр тэндээсээ Дебирийн оршин суугчдын эсрэг явлаа. Урьд цагт Дебирийн нэр нь Кириат-сефер байв.

16. Ингээд Калеб «Кириат-сеферийг довтлон эзэлсэн хүнд би өөрийн охин Ахсаг эхнэр болгон өгнө» гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 15