Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 15:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иудагийн хөвгүүдийн овгийн ургуудынх нь дагуу хуваарилан өгсөн газар нь Едомын хил хязгаар хүртэл үргэлжилж, өмнөд хязгаарт Зиний цөл газар хүртэл хүрч байв.

2. Тэдний өмнөд хил нь Давст тэнгисийн доод зах буюу өмнө зүг уруу эргэх тохойноос эхэлж байв.

3. Дараа нь тэр өмнө зүг Акраббим уруу өгсөн Зиний дагуу үргэлжлэн, улмаар Кадеш-барнеагийн өмнүүр өгсөөд, Хезроныг өнгөрөн, Аддар уруу өгсөн гарч, Карка уруу эргэсэн байлаа.

4. Эндээс энэ нь Азмоныг хүртэл үргэлжлэн, Египетийн хил дагуух голыг даган явж, төгсгөл нь газар дундын тэнгис болов. Энэ нь та нарын умард хил байх болно.

5. Мөн дорнод хил нь Давст тэнгис, Иорданы цутгалан хүртэл байлаа. Хойд талын хил нь Иорданы цутгалан дахь тэнгисийн тохойноос эхэлж байв.

6. Эндээс уг хил Бет-хогла уруу өгсөж, Бетарабагийн хойгуур үргэлжлэн, Реубений хүү Боханы хад хүртэл өгсөв.

7. Ингээд цааш Ахорын хөндийгөөс Дебир уруу өгсөж, хөндийн өмнөд хэсэгт орших Адуммимын хөтлийн эсрэг талд байх Гилгалын зүг хойшоо эргэж, Еншемешийн ус хүртэл үргэлжлэн, Ен-рогелд хүрээд дуусаж байв.

8. Эндээс уг хил дэх Бен-хинномын хөндийгөөр өгсөж, өмнөд зүгт иебусчуудын бэл уруу (энэ нь Иерусалим юм) хүрч, тэндээсээ тэр нь Рефаимын хөндийн хойд зах дахь, Хинномын хөндийн баруунтайд орших уулын оройг хүртэл өгсдөг аж.

9. Тэр уулын оройгоос хил нь Нефтоагийн усны эх булаг уруу мушгирч, Ефрон уулын хотуудыг хүртэл үргэлжилсэн ба Баала уруу (энэ нь Кириат-иеарим юм) эргэв.

10. Тэгээд уг хил Баалагаас баруун зүгт Сеир уул уруу эргэж, Иеарим уулын (энэ нь Хесалон юм) хойд хормойн дагуу үргэлжлээд, Бет-шемеш уруу уруудан, Тимнад хүрнэ.

11. Энэ нь Екроны хойд талд хүрнэ. Дараа нь уг хил Шиккерон уруу чиглэн эргэж, Баала уул уруу үргэлжлээд, Иабнеелд хүрч, төгсгөл нь тэнгис юм.

12. Мөн баруун хил нь Их тэнгисийн эрэг газарт байлаа. Эдгээр нь Иудагийн хөвгүүдийн ургуудынх нь дагуу эргэн тойрон дахь хил нь билээ.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 15