Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 14:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эдгээр нь Канаан нутагт Израилийн хөвгүүдийн өвлөн авсан нутаг бөгөөд тахилч Елеазар, Нуны хүү Иошуа болон Израилийн хөвгүүдийн ургуудын ахлагчид үүнийг тэдэнд хуваарилсан юм.

2. Үүнийг ЭЗЭН Мосегээр дамжуулан тушаасанчлан, есөн овог ба хагас овогт шавгаар хуваарилав.

3. Учир нь Мосе хоёр овог ба хагас овгийн өвийг Иорданы зүүн талд өгчээ. Харин тэдний дунд левичүүдэд өвийг өгөөгүй билээ.

4. Учир нь Иосефын хөвгүүд нь Манассе ба Ефраим гэсэн хоёр овог болсон бөгөөд тэд левичүүдэд газар нутгаас хувийг өгөөгүй, зөвхөн суух хотууд болон мал сүргээ бэлчээх газрыг л тэдэнд өгчээ.

5. Ингээд Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израилийн хөвгүүд хийж тэр газар нутгийг хуваав.

6. Тэгтэл Иудагийн хөвгүүд Иошуа дээр Гилгалд ирээд, Кениз хүн Иефуны хүү болох Калеб түүнд хэлсэн нь—ЭЗЭН та бид хоёрын тухай Кадеш-барнеад Бурханы хүн Мосед юу хэлснийг та мэднэ.

7. ЭЗЭНий зарц Мосе намайг Кадеш-барнеагаас уг нутгийг шинжүүлэхээр явуулахад би дөчин настай байсан. Би буцаж ирээд түүнд зүрхэндээ байснаа мэдүүлсэн.

8. Харин надтай хамт явсан ах дүү нар маань хүмүүсийн зүрхийг шимшрүүлж, айдаст хүргэсэн. Хэдий тийм байсан ч би өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх сэтгэлээрээ дагасан.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 14