Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 13:30-33 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Нутаг дэвсгэр нь Маханаимаас бүх Башаныг, Башаны хаан Огийн бүх хаанчлал болон Башан дахь Иаирын бүх суурин, нийтдээ жаран хотыг оролцуулж байв.

31. Гилеадын хагас, мөн Башан дахь Огийн хаанчлалын хотууд болох Аштарот Едреи зэрэг нь Манассегийн хүү Махирын хөвгүүдийн хагаст, тэдний ургийнхны дагуу өгөгдсөн байв.

32. Эдгээр нь Иорданы цаад талд Иерихогийн зүүнтэйд Моабын талд байхдаа Мосегийн өв болгон хуваасан газар нутгууд юм.

33. Гэвч Левийн овогт Мосе ямар ч өвийг өгсөнгүй. Израилийн Бурхан ЭЗЭН тэдэнд амласанчлан, Өөрөө тэдний өв нь байлаа.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 13