Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 13:22-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Израилийн хөвгүүд бусад алагдагсдаас гадна бас Беорын хүү мэргэч Баламыг сэлмээр цавчив.

23. Реубений хөвгүүдийн нутгийн хил нь Иорданы эрэг байлаа. Эдгээр нь хотууд ба тэдний тосгодууд тэдний ургуудын дагуух Реубений хөвгүүдийн өв байв.

24. Мосе мөн Гадын овогт, Гадын хөвгүүдэд ургуудынх нь дагуу өвийг өгөв.

25. Тэдний нутаг дэвсгэр нь гэвэл Иазер Гилеадын бүх хотууд, мөн Раббагийн урд тал дахь Ароерыг хүртэл тэлэх Аммоны хөвгүүдийн нутгийн хагас,

26. мөн Хешбоноос Рамат-мизпе болон Бетонимыг хүртэл, Маханаимаас Дебирийн нутгийг хүртэл,

27. мөн хөндийд Бет-харам, Бет-нимра, Суккот ба Зафон, болон Хешбоны хаан Сихоны хаант улсын Иорданаар хязгаарлагдсан үлдсэн хэсгээс Иорданы цаана зүүн талд Хиннеретийн далай хүртэлх нутаг байлаа.

28. Эдгээр нь хотууд болон тэдний тосгод, тэдний ургуудын дагуух Гадын хөвгүүдийн өв нь байв.

29. Мосе бас Манассегийн овгийн хагаст буюу Манассегийн хөвгүүдийн овгийн хагаст, ургуудынх нь дагуу нутаг оноосон билээ.

30. Нутаг дэвсгэр нь Маханаимаас бүх Башаныг, Башаны хаан Огийн бүх хаанчлал болон Башан дахь Иаирын бүх суурин, нийтдээ жаран хотыг оролцуулж байв.

31. Гилеадын хагас, мөн Башан дахь Огийн хаанчлалын хотууд болох Аштарот Едреи зэрэг нь Манассегийн хүү Махирын хөвгүүдийн хагаст, тэдний ургийнхны дагуу өгөгдсөн байв.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 13