Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 13:16-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Ингээд тэдний нутаг дэвсгэр нь Арнон голын хөндийн ард орших Ароер мөн хөндийн дунд орших хот болон Медебагийн хажуудах бүх тал нутгаас

17. Хешбон ба тал нутаг дахь түүний бүх хотууд, тухайлбал Дибон, Бамот-баал, Бет-баал-меон,

18. Иахаз, Кедемот болон Мефаат,

19. Кириатаим, Сибма ба хөндийн уулан дээрх Зерет-шахар,

20. Бет-пеор ба Писгагийн хормой газар ба Бет-иешимот зэргийг,

21. бүр тал газрын бүх хот ба Хешбонд хаанчилж байсан аморичуудын хаан Сихоны бүхий л улс юм. Мосе энэ хааныг уг нутагт амьдарч байсан Сихоны ноёд болох Еви, Рекем, Зур, Хур, Реба зэрэг Мидианы удирдагчдын хамт бут цохив.

22. Израилийн хөвгүүд бусад алагдагсдаас гадна бас Беорын хүү мэргэч Баламыг сэлмээр цавчив.

23. Реубений хөвгүүдийн нутгийн хил нь Иорданы эрэг байлаа. Эдгээр нь хотууд ба тэдний тосгодууд тэдний ургуудын дагуух Реубений хөвгүүдийн өв байв.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 13