Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 13:1-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Иошуа нас ахиж хөгшрөхөд ЭЗЭН түүнд—Чиний нас ихэд өндөр болов. Гэвч эзэмшилд авах маш их газар байсаар л байна.

2. Үлдсэн нутгууд гэвэл Филист болон Гешурын бүх бүс нутаг болох

3. Египетийн зүүнтээх Шихор голоос хойд зүгийн Екроны нутгийн хил хүртэл (тэр нь канаанчуудынх гэж тооцогддог) бүх нутаг, газчууд, ашдодчууд, ашкелончууд, гитчүүд болон екрончууд хэмээгдэх филистчүүдийн таван эзний газар нутаг буюу аввичуудын газар нутаг,

4. өмнө зүгт канаанчуудын бүх нутаг болон аморичуудын хил нутаг дахь Афекийг хүртэлх сидончуудад харьяалагдах Меара,

5. мөн гебаличуудын нутаг хийгээд Хермон уулын доорх Баал-гадаас Лебо-хаматыг хүртэлх, дорно дахь бүх Ливан юм.

6. Ливанаас авахуулаад Мисрефот-маим хүртэлх уулархаг нутгийн бүх оршин суугчид болох бүх сидончуудыг Би Израилийн хөвгүүдийн урдаас хөөн гаргах болно. Зөвхөн Би чамд тушаасны дагуу энэ газрыг Израильд өв болгон хуваарилагтун.

7. Тэгэхээр одоо энэ нутгийг есөн овог болон Манассегийн хагас овогт өв болгон хуваа гэв.

8. Манассегийн нөгөө хагас овгийнхонтой хамт Реубен болон Гадынхан Иорданаас цааших зүүн зүгт Мосегийн тэдэнд өгсөн өвийг хүлээн авсан байжээ. ЭЗЭНий зарц Мосегийн тэдэнд өгсөн нутаг нь ийм болой.

9. Энэ нь Арнон голын хөндийн захад орших Ароер болон хөндийн дунд орших хотоос Дибоныг хүртэл Медебагийн тал газар,

10. мөн Хешбонд хаанчилж байсан аморичуудын хаан Сихоны бүх хотоос Аммоны хөвгүүдийн нутгийн хилийг хүртэл үргэлжилж байсан юм.

11. Мөн Гилеад болон гешурчууд ба маакатчуудын нутаг дэвсгэр, Хермон уул бүхэлдээ, бас Салекаг хүртэлх бүх Башаныг буюу

12. Аштарот ба Едреид хаанчилж байсан (Рефаимчуудаас үлдсэн хамгийн сүүлчийн хүн), Башан дахь Огийн бүхий л хаант улсыг багтааж байсан. Мосе тэднийг ялж, газар нутгийг нь эзлэн авсан юм.

13. Гэвч Израилийн хөвгүүд гешурчууд болон маакатчуудыг хөөн гаргасангүй. Тиймээс ч Гешур болон Маакат израильчуудын дунд өнөөг хүртэл амьдарсаар ирсэн.

14. Зөвхөн Левийн овогт тэр ямар ч өв өгсөнгүй. ЭЗЭН айлдсан ёсоор Израилийн Бурхан ЭЗЭНд галаар өргөсөн тахилууд бол тэдний өв юм.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 13