Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 11:13-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Гэхдээ Иошуагийн шатаасан хот болох Хазораас бусад, довон дээрээ баригдан зогсох хотуудаас нэгийг нь ч Израиль шатаагаагүй юм.

14. Израилийн хөвгүүд эдгээр хотуудын бүх эд хогшил болон мал сүргийг өөрсдөдөө олз болгон авсан. Харин бүх хүмүүсийг устган устгатлаа илдний ирээр цохижээ. Тэд амьсгаатай нэг ч хүн үлдээгээгүй.

15. ЭЗЭН өөрийн зарц Мосед тушаасан шиг, Мосе Иошуад тушааж, Иошуа ч тушаал ёсоор үйлдэв. ЭЗЭНий Мосед тушаасан бүхнээс Иошуа нэг ч зүйлийг хийлгүйгээр орхисонгүй.

16. Ингээд Иошуа бүх нутгийг, тухайлбал, уулархаг нутаг, Негев, Гошены бүх нутаг, нам дор газар, Араба ба Израилийн уулархаг нутаг болон нам дор газруудыг нь,

17. Сеир уруу өгссөн Халак уулнаас авахуулаад бүр Хермон уулын хормой дахь Ливаны хөндийн Баал-гад хүртэлхийг эзлэн авав. Тэр мөн бүх хаадыг нь олзолж, тэднийг цавчин алав.

18. Иошуа эдгээр бүх хаадтай урт хугацаагаар дайн хийв.

19. Гибеоны оршин суугч хивичүүдээс өөр Израилийн хөвгүүдтэй найрамдал тогтоосон хот нэг ч байсангүй. Тэд бүх хотуудыг тулалдан авсан.

20. Учир нь ЭЗЭН тэдний сэтгэлийг хатууруулаад, Израильтай дайтуулахаар ирүүлсэн нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор Израиль тэднийг бүрмөсөн, ямар ч өршөөлгүйгээр устгахын тулд байв.

21. Тэр цагт Иошуа ирж, Хеброн, Дебир, Анаб, Иудагийн бүх уулархаг нутаг болон Израилийн бүх уулархаг нутгуудаас анакчуудыг таслан устгав. Иошуа тэднийг хотуудтай нь хамт бүрмөсөн устгасан билээ.

22. Израилийн хөвгүүдийн нутагт нэг ч Анак хүн үлдсэнгүй. Зөвхөн Газ, Гат болон Ашдодод зарим нь амьд үлджээ.

23. Тийнхүү Мосед ЭЗЭНий айлдсан бүхний дагуу Иошуа бүхэл нутгийг аваад, үүнийгээ овгийн хуваарилалтынх нь дагуу Израильд өвлүүлэн өгөв. Ийнхүү тэр нутаг дайн дажингүй болов.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 11