Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 10:17-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Таван хаан Маккедагийн агуйд нуугдаж байгааг Иошуа сонсоод,—

18. Агуйн аманд том чулуунуудыг өнхрүүлэн тавьж, дэргэд нь хэдэн хүнээр хаадыг мануул гэж хэлэв.—

19. Харин өөрсдөө тэнд бүү зогсоцгоо. Дайснаа хөөн, ар талаас нь довтол. Та нарын Бурхан ЭЗЭН тэднийг гарт чинь өгсөн учир тэднийг хотууд уруу нь бүү оруул гэлээ.

20. Иошуа болон Израилийн хөвгүүд тэднийг бараг үгүй болтол үй олноор нь хядаж дуусаад, тэднээс амьд гарсан цөөнх нь бэхлэлт босгосон хотдоо хүрсний дараа

21. бүхий л хүмүүс Маккеда дахь хуаранд байгаа Иошуа уруу аюулгүйгээр буцаж ирэв. Хэн ч Израилийн хөвгүүдийн хэнийх нь ч эсрэг ганц ч үг дуугарсангүй.

22. Тэгтэл Иошуа—Агуйн амыг онгойлгож, таван хааныг над уруу авчир гэв.

23. Тийнхүү тэд агуйгаас Иерусалим, Хеброн, Иармут, Лахиш, Еглоны хаан зэрэг эдгээр таван хаадыг гарган түүн уруу авчрав.

24. Тэд хаадыг гарган Иошуа дээр авч ирэхэд, Иошуа Израилийн бүх эрчүүдийг дуудан, өөртэй нь хамт явсан цэргийн жанжнуудад—Нааш ирж, эдгээр хаадын хүзүүн дээр хөлөө тавь гэж хэлэв. Тийнхүү тэд ойртон ирж, тэдгээр хаадын хүзүүн дээр хөлөө тавилаа.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 10