Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иошуа 1:11-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Хуаран дундуур явж, ард олонд “Өөрсдийн хүнсээ бэлтгэцгээ. Учир нь гурав хоногийн дотор та нар өөрсдөд чинь эзэмшүүлэхээр та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй газар нутгийг эзлэхээр Иорданыг гатлан явах гэж байна” хэмээн хэл гэв.

12. Харин Реубен, Гад болон Манассегийн хагас овгийнхонд Иошуа хэлсэн нь—

13. ЭЗЭНий зарц Мосегийн та нарт тушаан хэлсэн үг болох “Та нарын Бурхан ЭЗЭН та нарт амралтыг өгч байгаа бөгөөд энэ газрыг та нарт өгнө” гэснийг сана.

14. Та нарын эхнэр, хүүхэд болон мал сүрэг Мосегийн та нарт өгсөн Иорданы зүүн талын нутагт үлдэх болно. Харин танай бүх эрэлхэг дайчид ах дүү нарынхаа өмнө тулалдааны бүрэн зэвсэгтэйгээр гатлан явна.

15. ЭЗЭН та нарыг амраасантай адил ах дүүсийг тань амраатал, мөн тэд бас та нарын Бурхан ЭЗЭНий өгч буй нутгийг эзэмших хүртэл та нар тэдэнд туслах ёстой. Дараа нь та нар нутагтаа харьж, ЭЗЭНий зарц Мосегийн та нарт өгсөн Иорданы зүүн талын наран мандах зүгийн нутгаа эзэмшицгээ гэв.

16. Тэд Иошуад хариулан хэлсэн нь—Тушаасан болгоныг тань бид хийж, илгээх газар бүрд тань явах болно.

17. Бид Мосег бүх юманд дагаж байсан шигээ, таныг мөн дагах болно. Харин зөвхөн таны Бурхан ЭЗЭН Мосетэй хамт байсан шиг тантай хамт байх болтугай.

18. Тушаалыг тань эсэргүүцэн, тушааж хэлсэн үгийг тань дагаагүй хэн боловч үхэх болно. Гагцхүү тууштай бөгөөд зоригтой бай гэлээ.

бүрэн бүлгийг уншина уу Иошуа 1