Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иона 4:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Гэвч Иона үүнд ихэд дургүйцэн уурлаж,

2. ЭЗЭНд залбирч,—ЭЗЭН, би нутагтаа байхдаа хэлсэн зүйл минь энэ биш гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өрөвч Бурхан, уурлахдаа удаан, хайр энэрлээр бялхам бөгөөд гай гамшгийг зөөлрүүлэгч Нэгэн гэдгийг би мэдэж байсан учраас би хурдхан Таршиш уруу зугтсан билээ.

3. Тийм учраас одоо ЭЗЭН, надаас миний амийг аваач. Учир нь надад амьд явснаас үхсэн нь дээр гэв.

4. ЭЗЭН—Чамд уурлах шалтгаан байна уу? гэжээ.

5. Тэгээд Иона хотоос гаран, зүүн этгээдэд нь суув. Тэнд тэр өөртөө сүүдрэвч барьж, хотод юу тохиолдохыг харах хүртлээ сүүдэрт нь суув.

6. Ингээд ЭЗЭН Бурхан ургамал бэлтгэсэнд, тэр нь Ионаг ая тухгүй байдлаас нь хамгаалахаар толгой дээгүүр нь сүүдэрлэн ургав. Иона энэ ургамалд ихэд баярлажээ.

7. Гэвч дараа өдөр нь үүр цайхад Бурхан хорхой гаргаж, ургамлыг идүүлсэнд, тэр хатав.

бүрэн бүлгийг уншина уу Иона 4