Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иона 2:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгээд Иона загасны гэдсэн дотроос өөрийн Бурхан ЭЗЭНд залбирсан.

2. Тэр—Би өөрийн зовлон гунигаас ЭЗЭНийг дуудахадТэр надад хариулсан.Үхэгсдийн орны гүнээс тусламж гуйн хашхирахадТа миний дууг сонссон.

3. Учир нь Та намайг гүн уруу,далайн зүрх уруу хаясан бөгөөдусны урсгал намайг нөмөрчээ.Таны бүх сүйтгэгчид болон их давалгаанууд миний дээгүүр өнгөрсөн.

4. Иймээс би “Би Таны мэлмийнээс зайлуулагдсан.Гэсэн ч би Таны ариун сүмийг дахин үзнэ” гэж хэлэв.

5. Ус намайг үхлийн ирмэгт хүртэл залгиж,гүн их ус намайг нөмрөн, усны ургамал миний толгойг ороов.

бүрэн бүлгийг уншина уу Иона 2