Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Иона 1:11-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Далайн шуурга улам хүчтэй болсон учир тэд түүнд—Далайг намжаахын тулд бид чамайг яах болж байна вэ? гэв.

12. Иона тэдэнд—Намайг барьж аваад, далай уруу хая. Тэгвэл далай та нарын төлөө намжина. Учир нь та нарын энэ хүчтэй шуурга надаас болж байгаа гэдгийг би мэднэ гэж хэлэв.

13. Харин хүмүүс газар уруу буцах гэж хүчтэй сэлүүрдэж байсан боловч чадсангүй. Учир нь далайн шуурга тэдний эсрэг улам ширүүсэв.

14. Тэгэхэд тэд ЭЗЭНд хашхирч,—ЭЗЭН, бид хичээнгүйлэн залбирч байна. Энэ хүний аминаас болж биднийг бүү устгаач. Гэмгүй цусыг бидний дээр бүү тохооч. Учир нь ЭЗЭН, Та хүссэн бүхнээ хийсэн гэв.

15. Ингээд тэд Ионаг барьж аваад, далайд хаясан бөгөөд далай догшрон ширүүсэхээ болив.

16. Тэгэхэд тэр хүмүүс ЭЗЭНээс ихэд эмээн, ЭЗЭНд тахил өргөж, тангараглав.

17. ЭЗЭН Ионаг залгиулахаар аварга загасыг бэлдсэн байв. Иона загасны гэдсэнд гурван өдөр, гурван шөнө байв.

бүрэн бүлгийг уншина уу Иона 1